“Gem mall” худалдааны төв дотор эхнэрийнхээ амийг хөнөөсөн Н.Э-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, “Gem mall” худалдааны төв дотор эхнэрээ олны нүдэн дээр олон удаа хутгалж хөнөөсөн жигшүүрт хэрэг зургадугаар сард гарсан.
Хэргийг үйлдсэн Н.Э нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас эхнэрээ хөнөөсөн гэдгээ мэдүүлсэн байдаг. Түүний үйлдсэн хэргийг хуулийн байгууллага шалгаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 (онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.