Сэлэнгэ, Хөвсгөл, Баян-Өлгийд гарсан ойн түймрийг унтраахаар 299 хүн ажиллаж байна

tuimer-zurag-6r0cvtex1sv96xtqlt6vwzspiklhafyk5sfv1xfjeio-810x500

Улсын хэмжээнд өнөөдөр буюу наймдугаар сарын 6-ны 15:00 цагийн байдлаар нийт зургаан ойн түймэр идэвхтэй байна. Эдгээрийн гурвыг цурамд оруулж, үлдсэн гурвыг хяналтад авч, бүрэн унтраахаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж байна.

Түймрийг унтраахаар нийтдээ:

  • 227 алба хаагч
  • 17 автомашин
  • Нэг нисдэг тэрэг
  • Мэргэжлийн ангийн 72 хүн, дөрвөн автомашин, 29 морьтой хүч
  • Нийт 299 хүн, 21 автомашин, нэг нисдэг тэрэг, 29 морьтой үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Байршлаар нь авч үзвэл:

  • Сэлэнгэ аймгийн Мандал суманд хаёр
  • Увс аймгийн Сагил суманд нэг нийт гурван ойн түймэр цурамд орсон
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул сумууд,
  • Баян-Өлгий аймгийн Булган суманд гарсан гурван ойн түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна.

Өчигдөр бүрэн унтраасан түймрүүд:

Өнгөрсөн наймдугаар сарын 5-нд дараах газруудад гарсан дөрвөн ойн түймрийг бүрэн унтраажээ:

  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Элээтийн ам”
  • Хүдэр сумын “Шоргоолжийн өндөр”
  • Мандал сумын “Гуртын уулын хойд тал”,
  • Дорнод аймгийн Халхгол сумын “Өндөр хүрээ” орчмын түймрүүд.

Мөн гурван түймрийг тухайн өдөр цурамд оруулсан байна.

Энэ онд 216 түймэр бүртгэгджээ

2025 он гарсаар өнөөдрийн байдлаар 15 аймгийн 73 сум, Нийслэлийн гурван дүүрэгт, нийт 216 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна.

Түймрийн илрүүлэлт дараах байдлаар хийгджээ:

  • Есөн хувь нь иргэдийн дуудлага, мэдээллээр
  • Есөн хувь нь сансрын дулааны цэг илрүүлэх сайтаар
  • Хоёр  хувь нь нисдэг тэргээр тандалт хийж илрүүлсэн байна.

Түймэр гарч байгаа шалтгаан нөхцөлийн талаар тодруулбал, дийлэнх шалтгаан нөхцөл нь иргэдийн буруутай байдал ил задгай гал түлсэн, ой хээрд явахдаа галын аюулгүй байдлыг хангаагүй, эртний зан үйл хийхдээ зул, хүч, арц, лаа асааж үлдээсэн шалтгаануудаас үүдэж байна. Дээрээс нь байгаль уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой дулаарал, уур амьсгалаас бас шалтгаалж байгаа” гэж албаны хүн нь мэдээллээ.

About Author