Хутга тулган бусдыг дээрэмдсэн этгээдийг олж баривчилжээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутагт өнгөрөгч долдугаар сарын 24-ний өдөр нэр бүхий барьцаалан зээлдүүлэх газрын ажилтныг үл таних этгээд дээрэмдсэн хэрэг бүртгэгдсэн. Тодруулбал, үл таних этгээд зээлдүүлэгчдэд хутга тулган айлган сүрдүүлж, ам болон гарыг нь хүлж скочдон 500 сая төгрөгийн үнэ бүхий алт, монетон үнэт эдлэл, бэлэн 1.5 сая төгрөгийг дээрэмдсэн аж.
Цагдаагийн байгууллагаас гэмт этгээдийг улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, орогнож байсан газрыг олж тогтоон, дайчлан баривчилж, мөрдөн шалгаж ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.