АТГ-аас УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг “МӨНГӨ УГААХ, ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖИХ, ХАХУУЛЬ АВАХ“ гэсэн гурван зүйлээр яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ

510258935_710075204987700_5555792211537150461_n

Өнгөрсөн зургаадугаар сарын 24-ны өдөр АТГ-аас УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хамаарал бүхий дүүгийнх нь зуслангийн байшинд нэгжлэг хийсэн билээ.

Энэ тухайгаа АТГ-аас мэдээлэхдээ “Үйлдвэрчний эвлэлийн холбооны эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой хэргийг шалгаж байгаа. Тухайн эрх бүхий албан тушаалтнууд нь тус холбоонд бүртгэлтэй газрыг бусдад худалдсан, хууль бусаар шилжүүлсэн. Үүнийхээ хариуд бусад хувийн ААН-үүдээс үл хөдлөх хөрөнгө худалдан авч шилжүүлсэн, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна. Энэ шалгалтын явцад прокурорын зөвшөөрлийн дагуу БЗД-т байрлах ААН-д бүртгэлтэй газар нэгжлэг хийсэн. Тус нэгжлэг хийж буй газар нь ААН-д бүртгэлтэй” гэсэн байдаг.

Тэгвэл тус хэргийг АТГ-аас шалгаж дууссан бөгөөд дээрх хэрэгт шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарыг гурван зүйл ангиар яллагдагчаар татах саналыг өнгөрсөн долоо хоногт прокурорт хүргүүлжээ.

Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах”, 22.10 дахь хэсэгт заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих”, болон 18.6.2 дахь хэсэгт заасан “Мөнгө угаах” гэсэн зүйл ангиар яллагдагчаар татах санал гаргасан аж.

Хэрэв АТГ-ын гаргасан саналаар прокурын байгууллага шалгалтын ажиллагаа явуулбал, шаардлагатай тохиолдолд УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгах саналыг Улсын Ерөнхий прокурор УИХ-ын чуулганы хуралдаанд гаргах эрхтэй юм.

Эх сурвалж: Ubn.mn

About Author