НОБГ: Сонсголонгийн гүүр орчмын голд осолдсон 11 настай хүүг эрэн хайх ажиллагаа 3 дахь өдрөө үргэлжилж байна

63005-1000-600.2

Наймдугаар сарын 13-ны өдөр буюу уржигдар Туулын “хар цэг” гэж нэрлэгддэг Сонсголонгийн гүүр орчмын голд 11-12 настай хүүхдүүд тоглож байгаад нэг нь усанд урссан гэх мэдээлэл НОБГ-т ирсэн байдаг. НОБГ-ын эрэн хайх, аврах баг тус газарт эхний өдөр 73 удаагийн шумбалт хийж, завиар болон явганаар 7 км газар самналт хийхэд олдоогүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг зогсоосон. Мөн өчигдөр 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, үдэш 22.00 цагт эрлийг зогсоосон байна.

Тэгвэл өнөөдөр гурав дахь өдрөө эрэн хайх ажиллагааг дахин үргэлжүүлж байгаа талаар мэдээллээ.

About Author