Суллагдах дөхсөн хоригдлуудыг нийгмийн амьдралд бэлтгэх байр тохижуулжээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид “Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд хүрээнд “Суллагдахад бэлтгэх байр”-ыг шинээр тохижуулан, ашиглалтад оруулжээ.
Хоригдлуудад сэтгэл дэмжлэг үзүүлэх, нийгэмд бие даан амьдрахад нь бэлтгэх зорилгоор хорих ангиудад дээрх байрыг шинээр барьж, тохижуулж буй юм байна.
Харин “Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр” нь хорих ялын хугацаа дуусахаас өмнө хоригдлыг нийгэмд гарахад бэлтгэх, суллагдсаны дараа дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, суралцах, ажил хөдөлмөр эрхлэх дадал хэвшүүлэх, гэр бүлийн болон хөдөлмөрийн харилцаанд бэлтгэх, нийгэмшүүлэх зорилготой аж.


