“PGL Astana 2026”: “The MongolZ” баг хоёр дахь хожлоо авлаа

ed51a177bd1f16a75dbb2bf11e5e2b18

Цахим спортын Counter Strike 2 төрлийн “PGL Astana 2026” тэмцээн Казахстанд болж байна. Тус тэмцээнд Монголын хоёр баг оролцож байгаагааас “The MongolZ” баг өнөөдөр G2 багийг 2:0-ээр /Dust2 13:2, Inferno 19:15/ хожиж, тэмцээнийг хоёр хожил, нэг хожигдол гэсэн амжилттай үргэлжлүүлж байна.

Манай залуус тэмцээний эхний тоглолтдоо “Magic” багийг хожиж, өчигдөр “Team Spirit”-д хожигдсон юм.

Харин эхний хоёр тоглолтдоо хожигдсон “The Huns” баг 22.00 цагаас Fisher College багтай тоглоно.

About Author