Б.Дэлгэрсайхан: МТЗ-аас зөвхөн санхүүгийн холбогдолтой 370 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ үеэр яамны дотоод хяналт шалгалтын хүрээнд МТЗ-аас их хэмжээний зөрчил илрүүлсэн талаараа мэдээлэв.
Б.Дэлгэрсайхан “Үндэсний Аудитын газраас МТЗ-аас зөвхөн санхүүгийн холбогдолтой 370 тэрбум төгрөгийн 12 зөрчил илэрсэн. Энэ дагуу яамнаас дотоод аудитаас шалгалт хий гэж үүрэг өгсөн юм билээ.
Манай дотоод аудитын надад өгсөн мэдээллээр, нэг компанид таван удаа тендер олгосон юм байна. Цагдаагаас хуурамч бичиг баримт бүрдүүлж, тендер авсан хэргээр захиралыг нь шалгаж байсан юм байна лээ. Гэтэл МТЗ удирдлагууд мэдсээр байж дахин тендерт шалгаруулсан байна. Тэр хүн нь хэдхэн хоногийн өмнө хил даваад явчихжээ. Ийм асуудал болсон байна” гэв.