СЭМҮТ-ийн халаалтын зуухыг шинэчлэх Ажлын хэсэг байгуулна

blobid1755502865863-68a2d916e2831

https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FnewswireMGL%2Fvideos%2F1396809174713970%2F&show_text=false&width=560&t=0

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо энэ онд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 100 кВт-аас дээш хүчин чадалтай уурын зуухуудыг шинэчлэхээр ажиллаж байна. Өндөр хүчин чадалтай зуух ашиглагч 174 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй бөгөөд эдгээрийн нэг нь Эрүүл мэндийн яамны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв юм. Тус төв жилд 4237 тонн түүхий нүүрс түлж, барилга байгууламжаа халаадаг.

Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор ТЭЦ-II, ТЭЦ-III, ТЭЦ-IV, Амгалан, Сэлбэ, Налайх дулааны станцаас бусад байгууллагад түүхий нүүрс түлэхийг хориглосон. Энэ дагуу Үндэсний хорооноос Эрүүл мэндийн яам болон Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвд түүхий нүүрс түлэх боломжгүй тухай албан бичгийг хүргүүлсэн. 

Халаалтын зуухыг шинэчлэх ажлын явцын талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Төрийн ордонд өнөөдөр /2025.08.18/ болсон өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, мэдээлэл солилцох Засгийн газар, аймаг, нийслэлийн удирдлагын өргөтгөсөн хуралдааны үеэр мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн халаалтын зуухны асуудал хүндрэлтэй байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг нэгдсэн эмнэлгүүдээс нүүрсээр халдаг ганцхан төв нь Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв. Хийн түлш болон бусад эх үүсвэрээр халаах тоног төхөөрөмжийг суурилуулахад цаг давчуу, өндөр өртөгтэй байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгуулахаар ажиллаж байна” гэсэн мэдээллийг өгөв.

Эх сурвалж:Newswire.mn

About Author