НЗДТГ-аас албан хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор санамж бичиг байгууллаа

68a436fb76868b67547b31fe

НЗДТГ болон Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд хоёр тал Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын англи хэлний мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн боловсрол, сургалтыг зохион байгуулна. Англи хэлний сургалтын явц, үр дүнг зургаан сар тутамд дүгнэх бөгөөд нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас албан хаагчдыг АНУ-д сургалтад хамруулахад дэмжлэг үзүүлэх санамж бичгийг үзэглэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author