12 байршилд үерийн эрсдэл үүсчээ
Нийслэл өнөөдөр буюу наймдугаар сарын 20-нд их хэмжээний бороо орох талаар холбогдох байгууллагууд анхааруулсан. Тэгвэл 14:30 цагийн байдлаар Улаанбаатар хотод 19.5-28 мм хур тунадас ороод байна
Түүнчлэн 15:00 цагийн байдлаар үер усны холбогдолтой нийт 12 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс таван байршилд онцгой байдал болон мэргэжлийн байгууллагуудын нийт 14 ажилтан, алба хаагч, дөрвөн автомашин, хоёр ус зайлуулах насосоор ус соруулан ажиллаж байна. Иргэд та бүхнийг мэргэжлийн байгууллагуудын өгсөн сэрэмжлүүлэг, зөвлөмжтэй танилцаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.