“Жагсаалтаар сонгогдсон гишүүд хөдөө, орон нутгаар явж үзэх хэрэгтэй”
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүдэд хуваарилсан таван тэрбум төгрөгийн асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ:
-Гишүүний таван тэрбумыг зарцуулахдаа хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийг эрэмбэлэх ёстой. Нэн шаардлагатайгаа асуудлаас эхлээд хэрэгжүүлэх нь зөв байх. УИХ-ын гишүүд хуулиараа төсвийн ерөнхий захирагч, төсвийн төвлөрүүлэх захирагч биш байдаг. Харин тодорхой төсвийн хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх боломжтой. УИХ-ын гишүүн бүрт зүгээр таван тэрбум төгрөг өгч байна гэж ойлгож болохгүй.
Жишээ нь Хойд бүсийн Хөвсгөл, Булган, Орхон аймгуудын хувьд 100 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай нөхцөл байдалд байгаа. Хөвсгөл аймгийн Дархадын хотгорт байх гүүрэнд л гэхэд 5.3 тэрбумын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа.
ХҮмүүс хөрөнгө оруулалт, төсөв мөнгө гэхээр сургууль, цэцэрлэг ярьдаг ч олон асуудал бий. Тухайлбал, орон нутагт газар нутгийн хэмжээнээс хамаарч олон төрлийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Тухайлбал, Хөвсгөл аймагт шинээр сургууль, цэцэрлэг барих хэрэгцээтэй байгаа. Боловсролын яам хурлын танхимдаа нэг тэрбум төгрөгийн өртөгтэй шинээ, сандал болон тоног төхөөрөмж авч тавьсан талаар би шүүмжилж байсан. Бодит нөхцөл байдал дээр Хөвсгөл аймгийн алслагдсан сумуудын сургуулиуд уурын зуухаар үйл ажиллагаа явуулж байна. Сургуулиуд өвлийн саруудад хичээллэхийн тулд хоёр цаг тутамд уурын зуухаа галлаж ирсэн.
Төсвийн тухай хуулиар УИХ-ын гишүүд болон иргэд олон нийт санал хүсэлтээ бүрэн өгөх боломжтой. Харин зарим жагсаалтын УИХ-ын гишүүдийг хөдөө орон нутгаар явж үзэх хэрэгтэй. Бодит байдал дээр очиход өөр орчин угтаж авна. Хөдөө орон нутгийн хүүхдүүд долоо хоногт нэгээс дээш удаа усанд орох боломжгүй нөхцөл байдалд амьдарч байна. Үүнээс гадна цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд гадаа нойлд бие засаж байгаа.
https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fnews.mn.agency%2Fvideos%2F1822565215332577%2F&show_text=false&width=560&t=0