ТҮЦ эрхлэгч 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөг авсан Х.Бат-Ялалт, Г.Одмаа нарын хэргийг шалгаж эхэлжээ
ТҮЦ ажиллуулж байсан 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөг авсан Х.Бат-Ялалт, Г.Одмаа, н.Урантөгс, н.Уранчимэг нарыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Тодруулбал, ТҮЦ-ийг нь буцааж авчирч, хуучин байрлалд нь тавьж өгнө” гээд 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөг авсан байна. ТҮЦ нүүлгэж, явган хүний зам талбай чөлөөлөхийг хамгийн их эсэргүүцэж байгаа хүмүүсийн нэг бол Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар бөгөөд тэдний ард ямар нэгэн ашиг сонирхол байж болзошгүй гэх хардлага байгаа юм. Тэд нүүлгээд байгаа ТҮЦ-үүдийг дахин авчирч, байрлуулах ажлыг хийдэг гэх мэдээлэл байна.
Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалж: Zuv.mn