Ажилгүйдлийн түвшин 1.3 хувиар буурчээ

images (82)

Монгол Улсын 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 61.9 хувь буюу 1.5 сая хүн нь ажиллах боловсон хүчинд тооцогдож байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Тухайлбал, 896 мянган хүн ажиллах хүчнээс гадуурх хүн амын тоонд хамаарч байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 61 хувь болж, өмнөх оноос 0.3 нэгж хувиар буурсан үзүүлэлт гарсан. Иймээс хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2025 оны хоёрдугаар улирлын байдлаар 59.1 хувь болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 0.5 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм. Харин ажилгүйдлийн түвшин 1.3 нэгж хувиар буурч, 4.5 хувь боллоо.

Ажиллагчдыг эдийн засгийн үндсэн салбараар авч үзвэл нийт ажиллагчдын 49 хувь нь үйлчилгээний салбарт бол 26 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна.

Үүнээс гадна үлдсэн хувь нь аж үйлдвэр, барилгын салбар, боловсруулах үйлдвэрийн салбар, боловсролын салбарт ажиллаж байна. Боловсролын салбарт 19 мянган хүн хамаарч байгаа бол бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар, үйлчилгээний салбарт ажиллагч 9.5 хувиар буурсан нь хамгийн их өөрчлөлтөд оржээ.

Ажилгүй иргэний шалтгааныг задалж харвал, нийт 65 мянган ажилгүй хүн байгаагийн хамгийн их буюу 39 хувь нь ажил хайгаад олдохгүй байгаа гэжээ. Үүнээс гадна 10 хувь жирэмсэн эсвэл бага насны хүүхэд асарсан, найман хувь нь эзэмшсэн мэргэжилд тохирох ажил байхгүй гэжээ. Мөн мэргэжил, дадлага туршлага байхгүй шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй иргэд нийт хувийн 7.4 хувьтай тэнцэж байна.

About Author