БОУАӨЯ-ны ТНБ-ийн даргын гүйцэтгэгчээр Т.Золбаярыг томиллоо

zolbayar-1-810x500

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам/БОУАӨЯ/-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Золбаярыг томилжээ.

Т.Золбаяр нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэргэжилтэн, улсын бүртгэгч, хяналтын байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт Хяналт шалгалтын газрын хянан шалгагч ахлах шинжээч, Хөгжлийн санхүүжилт, санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн хянан шалгагч, ахлах шинжээч, БОУАӨЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байсан аж.

Сануулахад, тус яамны Төрийн нарийн бигийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ардчилсан намын гишүүн Ч.Уртнасан ажиллаж байсан ч Засгийн газар наймдугаар сарын 15-нд хуралдах үеэрээ чөлөөлөх шийдвэр гаргасан юм.

About Author