Сурагчийн цүнхийг сонгохдоо юуг анхаарах вэ?

unnamed (6)

Цүнхний жинг хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг ДЭМБ, ЭМЯ-аас зөвлөдөг.

Цүнхний загвар, хэрэглээ

  • Нуруунд жигд ачаалал өгөхүйц хоёр мөрөнд үүрдэг байх.
  • Хөнгөн материалтай, тоноглол багатай, ачааллыг жигд хуваарилахад тустай олон тасалгаатай байх.
  • Цүнхний оосор өргөн, материал нь хөлөргөдөггүй байх.
  • Цацруулагчтай байх (хэрэв таны сонгосон цүнх цацруулагчгүй бол нэмэлтээр 3 талд нь цацруулагч хийх).
  • Цүнхэндээ зөвхөн тухайн өдрийн хэрэгтэй зүйлсийг хийх дүрэм, дадал хэвшүүлээрэй.

Сургуулийн орчны зохион байгуулалт 

  • Сургуулийн анги танхимд эсвэл коридорт сурагч бүрд зориулсан хувийн шүүгээ байршуулах.
  • Хичээлийн хуваарийг оновчтой төлөвлөн хүнд номтой хичээлүүдийг өдөр бүр давхцуулалгүйгээр зохион байгуулах.
  • Гэрийн даалгавар, бие даалтыг хэвлэмэл материал, нээлттэй эх сурвалжаас хийх менежментийг хэрэгжүүлээрэй.

Эцэг эх, асран хамгаалагч, багш нарын хамтын ажиллагаа 

  • Эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ цүнхэнд шаардлагагүй зүйлс байгаа эсэхийг шалгах. 
  • Эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийн хичээлийн хэрэгслийг сонгохдоо хөнгөн, овор хэмжээ бага байхаар сонгох.
  • Багш та сурагчдаа зөвхөн тухайн өдрийн хичээлдээ шаардлагатай хэрэглэгдэхүүнийг цүнхэндээ авч ирэхийг зөвлөх.
  • Багш та хүүхдийн цүнх хүнд байгаа эсэхийг анзаарч, эцэг эх асран хамгаалагч нарт сануулж хамтран ажиллаарай.

Эх сурвалж: БЕГ

About Author