Наймдугаар сарын 27-ноос автомашины улсын дугаарын ТЭГШ, СОНДГОЙ-гоор замын хөдөлгөөнд оролцуулна
Ирэх долоо хоногт хичээлийн шинэ жил эхэлнэ.
Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд ТЭГШ, СОНДГОЙ-гоор ангилан бүсчлэл харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээлж байна.
Наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 16-ны хооронд тэгш, сондгойгоор зорчих шийдвэр гаргасныг танилцууллаа.
Тодруулбал дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цагийн хооронд явагдана. Энэ удаад бүсчлэл байхгүй бөгөөд нийслэлийн зургаан дүүрэгт тэгш, сондгойгоор явах шийдвэр үйлчилнэ.
