Найзыгаа хэрцгийгээр зодсон холимог тулаанч Г.Чинзоригийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

332263-29062025-1751163611-1219614269-1

Чингэлтэй дүүргийн нэр бүхий авто засварын газарт холимог тулааны тамирчин нь энэ оны 06 дугаар сарын 26-ны өдөр иргэн …-нийг зодож онц харгис хэрцгийгээр алахаар завдсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. 

Цагдаагийн байгууллагаас уг үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл “Хүнийг алах”-ийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.7 “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж” дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгалаа. Улмаар 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж шийдвэрлэсэн байна.

About Author