Л.Мөнхбаясгалан: Манай намын дарга хэн болохыг эрх баригчид захиалчихсан байна
Сүүлийн үед Ардчилсан намын даргын асуудал яригдаж, намын гишүүд байр сууриа илэрхийлсээр байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Ардын намын эрх баригчид манай намын дарга хэн байхыг захиалчихсан байна. Тодорхой болчихож. Үүний үр дүнд Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүн хохирсон, манай нам ялагдсан. Үндэсний хэмжээний том намын дүрмийг МАН захиалдаг ийм юм байхгүй ээ, найзууд аа. Энд цэг тавих цаг болсон. Намын ҮБХ-ээ шинэчлэе. Хамтдаа ад үзэгдэх зоригтой байцгаая” гэжээ.