ТЭРБУМ МОД: 312 байгууллага найман байршилд мод тарьж байна

0

Хаврын мод тарих өдрүүд өнөөдөр эхэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тавдугаар сарын 11-19-нд нийслэлд нийт 312 байгууллага найман байршилд мод тарьж байна.

Үүнд:

  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  24 дүгээр хороо, Баруун салаа “Бумбатын булаг”,
  • Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурваст,
  • Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д,
  • Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д,  
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Инчон” мөрөөдлийн төгөл-д,
  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Дээд Салхит дахь “Хайрхан хөгжлийн төв”-д,  
  • Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Айцын амны шинээр мод тарих 6 га талбайд,
  • Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын зам-1-д болон  “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Мод үржүүлгийн газарт тус тус мод тарьж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *