Баянхонгор аймагт ажиллаж буй УИХ-ын дарга Г. Занданшатар болон гишүүд өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллана
УИХ-ын дарга Г. Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, А. Адьяасүрэн нар энэ сарын 12-14-ны өдрүүдэд Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгуудад ажиллаж байна. Энэ үеэр УИХ-аас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар иргэд сонгогчдын саналыг авч,тэдний үзэл бодол байр суурийг сонсох юм.
УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүд аймаг, сумдаас ирсэн ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзалт хийсэн. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганбат Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар Ардчилсан намын байр суурийг танилцууллаа.