Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн

428678450_810712317737075_5032250262494461872_n

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн Баянгол дүүргийн хүүхдүүдэд урилга
гардууллаа.
Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг дарга О.Сумъяабаатар “Төгсөх ангийн хүүхдүүддээ гадаад улсад
суралцах тэтгэлэг олоход нь туслах, дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах
зорилго тавьсан.

Үүний хүрээнд BTG академитай хамтраад БГД-ийн төгсөгчдөд сонирхсон мэргэжлээрээ тэтгэлэгт
хамрагдахад нь гүүр боллоо. Баянгол дүүргээс БНХАУ-ын ӨМӨ30-ны Засгийн газрын тэтгэлэгт
10 хүүхэд тэнцсэн.

Тухайн тэтгэлэгт тэнцсэн хүүхдүүдэд амжилт хүсэн баяр хүргэж, албан ёсоор урилгыг нь гардуулж өгч байна. Гол нь хүүхдүүд өөрсдөө тэтгэлэгт материалаа бүрдүүлж байгаа. Дүүрэг болон
мэргэжлийн байгууллагын зүгээс цааш нь холбож өгөх, зохион байгуулах тал дээр анхаарч
ажиллалаа. Цаашид улам өргөжүүлнэ,” гэлээ.

About Author