ОБЕГ: Баянгол дүүргийн 20 дугаар хорооны байрлах агуулахад хөөсөнцөр шатаж байсныг бүрэн унтраахаар ажиллаж байна

v58x7h_544889789_1225175586304332_4271996700191257_n_x974

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.09.06/ 13:22 цагт онцгой байдлын албанд ирсэн.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.

Алба хаагчдыг очиход 10х10 метрийн хэмжээтэй агуулахад хөөсөнцөр, тоног төхөөрөмж шатаж байсан бөгөөд 13:40 цагт тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

About Author