“Нарны титэм” барилгын “Ж” блокийн барилгыг хувьчлах дуудлага худалдаа энэ сарын 26-нд болно

-09092025-1757411148-988898249-duudlaga_hudaldaa

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн (хуучнаар Нарны Титэм) барилгын “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах “Улаанбаатар Радио” ХХК-д хамаарах нийт 1222 ам метр талбайг хувьчлах нээлттэй дуудлага худалдааг 2025 оны 9 дүгаар сарын 26-ны өдөр 13 цагт Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор байрны Б блокийн 201 тоот хурлын танхимд танхим хэлбэрээр зохион байгуулна.

1. Барилгын товч танилцуулга:

  • Барилга нь 1991 онд худалдааны төвийн зориулалтаар ашиглалтад орсон.
  • Барилгын нийт талбай 1222 м2

2. Дуудлагын худалдааны үнэ: 1,920,014,738.00 төгрөг

3. Дэнчингийн хэмжээ:  192,001,473.80 төгрөг                           

4. Дуудлагын худалдааны мэдээлэл:

1Дуудлагын худалдаа болох хугацаа2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13.00 цагт
2Дуудлагын худалдаа болох газарНийслэлийн засаг захиргааны Хангарди цогцолбор Б блок 2 давхар 201 тоот
 3Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөлХудалдан авагч нь дуудлагын худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө
  4  Дэнчинг байршуулах дансХүлээн авагч байгууллага:Нийслэлийн Өмчийн харилцааны газарДансны дугаар:Нийслэлийн Төрийн сан 100200000961
 5Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хаяг, регистрийн дугаарСүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу /14200/, “Сити тауэр”-8/1, 3 дугаар давхарРД: 2576589

5. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх:

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг битүүмжлэн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 10.00 цаг хүртэл Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд байрлах САНАЛЫН ХАЙРЦАГ-т хийнэ.

Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

6. Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт
  • Дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь
  • Хувь хүн бол Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөн оролцох этгээдийн итгэмжлэл болон Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргээс бүрдэнэ.

7. Мэдээлэл авах:

Хувьчлах барилга байгууламжийг газар дээр нь очиж үзэж болох бөгөөд барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг www.umch.ub.gov.mn цахим хуудас болон Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнөөс авна уу.

Лавлах утас: (11)-31-0580

НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

About Author