Мобиком корпораци “MiningWeek & MiningPro 2025”-ийн харилцаа холбооны ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байна

334564-09092025-1757414746-59085061-uul_uurhain_uzesgelen_poster

Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, хариуцлагатай үйлдвэрлэлийг онцлон хэлэлцэх “MiningWeek & MiningPro 2025” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт энэ сарын 11-13-нд Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд зохион байгуулагдана.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээ нь уул уурхайн салбарын оролцогчдыг нэг дор цуглуулж, хөрөнгө оруулалтын шинэ боломж, тогтвортой хөгжил, инновацийн шийдлүүдийг танилцуулах томоохон индэр болж байна.

Энэ удаагийн арга хэмжээ “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт & Хариуцлагатай уул уурхай” уриан дор дөрөв дэх жилдээ болж байгаа бөгөөд Мобиком корпораци харилцаа холбооны ивээн тэтгэгчээр оролцож, уул уурхайн салбарт дижитал шилжилт хийх боломж, шинэ технологийн үр өгөөжийг олон нийтэд хүргэхээр зорьж байна.

5G – Уул уурхайн дижитал ирээдүй
Мобиком корпораци өнөөдрийн байдлаар Улаанбаатар болон 21 аймгийн төвийг 5G сүлжээгээр хангаад байна. Энэхүү сүлжээ нь өндөр хурдтай интернэтээр хязгаарлагдахгүй, харин найдвартай, хамгийн бага хоцролттой, олон төхөөрөмжийг нэгэн зэрэг холбох дэвшилтэт технологи юм.

“5G нь уул уурхайн салбарт зөвхөн холболтын хурд төдийгүй хиймэл оюун ухаанд суурилсан автомат жолоодлогын систем, алсаас хяналт удирдлага хийх шийдэл, мөн аюулгүй ажиллагааг шинэ түвшинд гаргах суурь дэд бүтэц болж өгнө” хэмээн Мобиком корпорацийн төлөөлөл онцлон тэмдэглэлээ.

Энэ нь Монголын уул уурхайн компаниудад үйлдвэрлэлийн зардлыг бууруулах, ослын эрсдэлийг багасгах, бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай. Мөн олон улсын туршлагад нийцсэн ухаалаг олборлолт, дижитал уурхай байгуулах үндэс суурийг тавьж байна.

Арга хэмжээний үеэр QR код уншуулан 5G сүлжээнд ашиглах 25GB дата бэлгэнд авах боломжтой.

About Author