“Хямралын удирдлагын аудитын ажлын хэсэг” III чуулга уулзалт БНСУ-д боллоо
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн БНСУ-д албан айлчлал /2025.08.26-08.28/ хийлээ. Тэрбээр Сөүл хотноо болсон Аудитын дээд байгууллагуудын Азийн байгууллагын “Хямралын удирдлагын аудитын ажлын хэсэг”-ийн 3 дугаар чуулга уулзалтад оролцсон юм.
Ерөнхий аудитор С.Магнайсүрэн чуулга уулзалтад коронавируст цар тахлын үеэр Монгол Улсад зохион байгуулсан “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний үр дүнд хийсэн бодит цагийн аудитын талаар танилцуулж, туршлагаа хуваалцав. Мөн тэрбээр БНСУ-ын Аудит, хяналт шалгалтын зөвлөлийн Комиссар, Орлогч дарга Ким Инхоетай уулзлаа. Энэ хүрээнд сайн туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хөгжүүлэх талаар талууд санал солилцсон юм. 