ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна

мөнгө-580x365

Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг есдүгээр
сарын 1-нд өргөн мэдүүлсэн билээ. Иймд уг төсвийн төгрөг тусгасныг онцлон хүргэж байна.

Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн:
• Тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг,
• Нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг,
• Төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөжээ.
Ирэх онд 7000 орчим төрийн албан хаагч тэтгэвэрт гарахаар тооцсон бөгөөд нэг удаагийн тэтгэмжийн
зардалд 326 тэрбум төгрөг шаардана. Энэхүү тэтгэмж 2025 онтой харьцуулахад 111 тэрбум төгрөгөөр
нэмэгджээ. Үүнийг төсөвт бүрэн тусгах боломжгүй тул 50 хувь буюу 178.1 тэрбум төгрөгөөр бууруулж,
174.4 тэрбум төгрөгийг 2026 оны төсөвт тусгасан байна. Тэтгэмжийн үлдэгдэл зардлыг 2027 оны
төсвийн жилд шилжүүлж, бүрэн олгохоор тооцжээ.

Засгийн газар ирэх онд ахмад настнуудын тэтгэврийг инфляцитай уялдуулан 6 хувиар
нэмэгдүүлэхээр тооцоод байна. Үүнд нийт 378 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар төсөвт
суулгажээ.

Нийгмийн халамжийн сангаас 2026 онд олгох хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд 593 тэрбум
төгрөг зарцуулахаар тооцсон. Нийгмийн халамжийн сангаас олгох нийт хөнгөлөлт, тусламж,
үйлчилгээний зардлын 60.7 хувийг хүүхдийн мөнгөн тэтгэмжийн зардал эзэлж байна.

About Author