Нүүрсний сонсгол хойшлоод 36 хонолоо, Г.Ганболд гишүүн ээ
Хилийн боомтоор ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Түр хороо өнгөрөгч дөрөвдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар товлоод байв.
Гэвч дөрөвдүгээр сарын 03-нд тус Түр хорооны дарга эл сонсголыг АТГ-ын шаардлагаар хойшлуулж байгаагаа мэдэгдсэн билээ.
Тодруулбал, АТГ-аас УИХ-ын Хянан шалгалтын тухай хуульд зааснаар Түр хорооны үйл ажиллагаа шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байгаа гэх шалтгаан заасан байдаг.
Ингэж хойшлуулаад яг 36 хоночихлоо.
Гэхдээ эл сонсголыг хойшлуулах шалтаг шалтгаан, ашиг сонирхол хэсэг бүлэг хүмүүст бий гэдэг хардлага. Г.Ганболдын амнаас ч сонсголын тухай үг дахин унахгүй байгаад гайхах хүн олон.
Өдгөө нүүрсний түр хороог шинээр байгуулж, ХЗБХ-ны дарга Б.Энхбаяраар ахлуулах тухай бор шувуу улстөрийн хүрээнийхэн дунд нисч эхэлжээ. Хөгжлийн банкны сонсголыг амжилттай дуусгасан нь түүнд найдлага тавих шалтгаан болох уу.
Түр хорооны ахлагчийг нь хүртэл солих гэж байгаа тухай шуумын цаана “Г.Ганболдын сачий хүрэхгүй байгаатай холбоотой юу” гэх асуулт ч гарч ирж байна.