Зарлан дуудсан ч ирээгүй, Б.Идэр-Одыг “шувуу” ажиллагаагаар шүүрэх үү

0

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Их Бит” компанийн гаргасан IHC койны хэрэгт холбоотой” гэгддэг Б.Идэр-Одыг “шувуу” ажиллагаанд оруулж, эрэн сурвалжилж болзошгүй гэх мэдээлэл цацагдаад байна.

Б.Идэр-Одын хувьд өнгөрөгч оны гуравдугаар сарын 30-нд Автрали улс руу гарсан байдаг. “Их Бит” компанийн 25 хувийн хувьцаагаа 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Автрали руу гарахаас өмнөхөн шилжүүлсэн.

Түүнийг хил давсны дараа ЭЦА-ны Эдийн засагтай тэмцэх газраас шалгаж байгаа бөгөөд шалгалтын ажиллагааны хүрээнд зарлан дуудсан ч ирээгүй тухай бид өнгөрөгч гуравдугаар сард мэдээлж байв.

Ноцтой нь “CallPro” ХХК-ийн ажилтан н.Баттулга болон Австрали гаралтай Gonzales гэх хоёр найзынхаа дансаар дамжуулан IHC койнд илүү нийлүүлэлт хийж, мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод буй тухай мэдээлэл байдаг билээ.

Хамгийн сүүлд эл хоёр найзтайгаа Тайландын Пукет арал дээр хамт амьдарч байгаа гэх мэдээлэл байсан.

Харин “Их бит” компанийн үүсгэн байгуулагч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг гуравдугаар сарын сүүлээр сулласан. Тэднийг Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *