Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Жигшүүрт хэргийн үнэн мөнийг олж тогтооход хууль шүүхийн байгууллага онцгой анхаарах ёстой

485003270_978444524463082_794099042178650089_n

Хүн амины ноцтой хэрэгтэй холбоотойгоор нийгэмд үүсээд буй бухимдалд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, 

-Сүүлийн үед нийгмийг цочирдуулсан онц ноцтой гэмт хэргийн талаарх мэдээ мэдээлэл олон нийтийн дунд гарч ард иргэдийг түгшээж буйд сэтгэл зовниж байна.

Энэхүү жигшүүрт хэргийн үнэн мөнийг олж тогтооход хууль шүүхийн байгууллага онцгой анхаарч, гэмт этгээдэд ял завшуулахгүй, гагцхүү хууль дээдлэх зарчмыг ягштал баримталж ажиллах ёстой.

Мөн үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд хүргэх нь нэн чухал юм гэжээ.

About Author