Н.Номтойбаяр: Төсвөөс гарч байгаа урсгал зардлын дийлэнх нь зөвхөн энэ төрийг тэжээхийн төлөө явж байна
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас цаг үеийн асуудлаар тодрууга мэдээлэл авлаа.
Тэрбээр, “Ер нь манай Монголын төр үеийн үед ярьсан хэлснээсээ дандаа буцаж ирсэн. Гаднынхан Монголчуудыг зальтай луйварчид л гэж дүгнэдэг болсон. Монголтой хамтарч ажиллах дур сонирхол огт байдаггүй. Бодит үнэн нь энэ шүү дээ.
Бид л өөрсдийгөө худлаа магтаад байдаг болохоос гаднынхан манайхыг магтана гэж байхгүй. Энэ нь юу вэ гэхээр тооцоо судалгаа муутай, дээрээс нь улс төр орж ирдэг.
Данхар том төрийн бүтцийг засахгүй бол болохгүй. Төсвөөс гарч байгаа урсгал зардлын дийлэнх нь зөвхөн энэ төрийг тэжээхийн төлөө явж байна” гэлээ.