Гурван хүнд хурандаа цол олгожээ
Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэн байгуулагдсаны 92 жилийн ой энэ онд тохиож байна.
“Хилчдийн өдөр”-ийг тохиолдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн тушаалаар:
- ХХЕГ-ын Хилчдийн сэтгэл судлалын секторын дарга, дэд хурандаа Б.Цэдэндорж,
- Хангалт үйлчилгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Алтанзул,
- Үндэсний аюулгүй байдлын референт, дэд хурандаа Б.Алтанхуяг нарт хурандаа цол олгожээ.