А.АМАРБАЯСГАЛАН: БИД АНХНААСАА УСАН ПАРК БАРИНА ГЭЖ НААД ГАЗРЫГ ЧИНЬ АВААГҮЙ МЭДЭВ ҮҮ!

0

Олон нийтэд “Авлигын” хэмээн шүүмжлэгдээд буй Эм Энд Жи констракшны барьж буй орон сууцны хороолол аль хэдийн захиалгаа аваад эхэлжээ. 2016 онд тус компани “Азидаа хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн”-г барина гэж Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол урсдаг хэсгийн 11.8 га газрыг хашаалан авсан. Гэвч одоо усан паркийн ажил биш орон сууцны хороолол эрчимтэй сүндэрлэж байна.

Бид энэ асуудлын хүрээнд шаардлага тавин тус компанийн захирал А.Амарбаясгалантай утсаар холбогдож мэдээлэл авлаа.

Сэтгүүлч: Усан паркийн ажил хэзээнээс эхлэх вэ? 

А.Амарбаясгалан: Нэгдүгээрт бид усан парк барьж байгаа, хоёрдугаарт усан паркаа зогсоогоогүй орон сууцаа ч барьж байна. 

Сэтгүүлч: Орон сууц барих зөвшөөрлөө та бүхэн хаанаас авсан бэ? Усан парк барих 11,8 га газар биз дээ? 

А.Амарбаясгалан: Усан парк барина гэж аваагүй. Та нар битгий буруу мэдээлэл цацаад бай. Би яагаад худлаа мэдээлэл гэж хэлж байна гэхээр анхнаасаа усан парк барина гэж наад газрыг чинь аваагүй мэдэв үү! Орон сууц барихаар зөвшөөрөл авахдаа бид  усан парк барих санаачилгыг гаргаж 4,7 га газрыг төлөвлөсөн. 

Сэтгүүлч: Одоо усан паркийн ажил чинь царцсан нөхцөл байдалтай байна? 

А.Амарбаясгалан: Зогсонги биш явж байгаа шүү наадах чинь. Та нар битгий хөгжөөрэй Монголчууд хөгжих дургүй юм уу? Юмыг зогсоож гацаадаг та нарт амжилт хүсье” гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *