ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХНЫ САНАЛЫГ АВЧ БАЙНА

0

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагуудын төрийн албан хаагчдад танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эрүүл мэндийн яам хамтран  зохион байгууллаа.  


 

Өнөөдөр /2023-05-15/ болсон уг уулзалт хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам болон харьяа эрүүл мэндийн 22 байгууллагын нийт 900 гаруй албан хаагч идэвхтэй оролцож Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй холбоотой санал бодлоо илэрхийлэв. 


 

Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд өөрсдийн байгууллагын хамт олонд танилцуулж, албан хаагчдын саналыг 2023 оны тавдугаар сарын 16-ны 15:30 цаг хүртэл цахимаар  авах бөгөөд Эрүүл мэндийн яамнаас төрийн албан хаагчдын саналыг нэгтгэн Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлэх юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *