ЯПОНЧУУД РЕППЕР GEE ТОГЛОЛТЫГ ӨӨРИЙН ОРОНД ТОГЛУУЛАХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭВ
ЯПОНЧУУД МОНГОЛ ХИП ХОП УРАН БҮТЭЭЛЧИД БОЛОН АМЬД ХӨГЖМИЙН ХАМТЛАГИЙН ТОГЛОЛТЫГ ӨӨРИЙН УЛСДАА ТОГЛУУЛАХ ХҮСЭЛТ ТАВИВ
✅”Япон-Монгол аялал жуулчлалын форум-2023” арга хэмжээний хүрээнд дараах сэдвээр харилцан санал солилцох уулзалт хийв.
- Аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон аялал жуулчлалын сурталчилгаа хийх;
- Агаарын тээврийн компанийн цаашдын төлөвлөгөө, шинэ бүтээгдэхүүн бий болгох боломж;
- Монгол улсад хойшид хийгдэх аялал жуулчлалын сурталчилгааны талаар, Япон улстай сурталчилгаанд хамтран ажиллах;
- Тогтвортой үргэлжлэх аялал жуулчлал, Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг дэмжих;
- Дэлхийн тогтвортой аялал жуулчлалын жишээ, Япон улсад хэрэгжүүлж байгаа тогтвортой аялал жуулчлалын бодлого, жишээ зэрэг асуудлаар хоёр тал харилцан мэдээлэл солилцож, асуултад хариуллаа.
✅Хэлэлцүүлэгт Монголын талаас БОАЖ-ын Сайдын зөвлөх О.Одбаяр, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга С.Энхчимэг
“МИАТ ТӨХК” Токиогийн төлөөлөгч Г.Алтантуяа оролцсон бол Японы талаас НҮБ-ын Япон дах төлөөлөгчийн газрын Ази Номхон далайн аялал жуулчлалын бүс нутаг хариуцсан олон улсын хэлтсийн дарга (APTEC) Такехиса Ишизаки, Дэд бүтэц тээвэр, аялал жуулчлалын газраас гадаад зочид хүлээж авах мэргэжилтэн Казутака Ижима, JAL компанийн төлөөлөл илтгэл тавьж, мэдээлэл солилцлоо.
✅Форумын оролцогчид Монголын орчин үеийн хөгжмийн чиг хандлага, амьд хөгжмийн “Play time” фестивалийг очиж үзэх, мөн өөрийн орондоо Монголын хип хоп уран бүтээлчдийг тоглуулах онцлон реппер Т.Мөнх-Эрдэнэ /Big Gee/ -ийг Япон Улсад тоглуулах, мөн хоёр Улсын хөлбөмбөгийн багийн хамтарсан бэлтгэлийг Монгол Улсад хийх, хөлбөмбөгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх сонирхолтой байгааг илэрхийллээ.
✅Арга хэмжээний хүрээнд Монголын үндэсний урлагийн тоглолтыг Япон Улсад ажиллаж амьдардаг мэргэжлийн уран бүтээлчид болох Морин хуурч, хөөмийч МУСТА Б.Болд-Эрдэнэ, бүжигчин Ц.Нарангэрэл нар толилуулав. Форумын үйл ажиллагаа Япон Улсын Токио хотод үргэлжилж байна.