АТГ-ын хоёр ажилтан Төрийн ордонд нэвтэрч, С.Ганбаатар гишүүний өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэв

Ганбаатар

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан нэгэн мэдэгдэл хийлээ.

Тэрбээр, “Өнөөдөр /2025.09.19/ 15:30 цагт орчимд АТГ-ын Балдандорж, Батмөнх гэсэн хоёр мөрдөгч Төрийн ордонд ажилладаг нэр бүхий албан тушаалтны нэр дээр нэвтрэх зөвшөөрөл авч орж ирээд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан” хэмээгээд байна.

Прокурор, шүүхийн зөвшөөрлийг бичиггүй тул УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан. Мөн Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулсан ноцтой асуудал гарсан гэж АН-ын бүлэг үзэж буй аж.

Иймд, УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах ёстой гэж үзээд 2026 оны төсвийн төсөл дээр авсан хоёр хоногийн завсарлагаа сунгах хүсэлт гаргав. Энэ дагуу УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АН-ын бүлгийн хүсэлтийг хүлээн авч гурав хоногийн завсарлага нэмж өглөө. 

About Author