БГД-ийн 195 айлын гэр, байшинг дулаалжээ

-23092025-1758603219-1825843482-550571394_122146925432714421_3316143973896075406_n

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах ажлын хүрээнд Баянгол дүүргийн 11, 16 дугаар хорооны галлагаатай 872 өрхийн 360 гэр, 512 байшинг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар НҮБ-ын Хүүхдийн сангийн “EASY CHIP” багц төслөөр дулаалах ажил үргэлжилж байна.  

Уг төсөлд хамрагдах айлууд бүгд гурвалсан гэрээ байгуулсан бөгөөд одоогоор 156 гэр, 39 байшинг дулаалж дуусжээ.

Мөн хийн түлшээр хангах цэгийг 11 дүгээр хороонд 3, 16 дугаар хороонд 2, дундын бүсэд нэгийг нээхээр ажиллаж байна.   

Эх сурвалж: Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо

About Author