Амарбуянт хийдийн “Сахиусан дуган”-ыг сэргээн засварлалаа
МАК компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Амарбуянт хийдийн “Сахиусан дуган”-ыг хуучин цагийн туурин дээр нь сэргээн засварласан байна. Тус дуган нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд байдаг бөгөөд 330 гаруй жилийн түүхтэй юм.
Уг дуганы бүтээн байгуулалтад МАК-ийн үйлдвэрлэдэг цемент, блок, хаалга, цонх, шилэн хийцийг ашигласан аж. Мөн соёлын өв болсон хуучин ханыг нь нураалгүйгээр бэхжүүлэн, барилгын дотор талд ил харагдах шийдэлтэйгээр бүтээн байгуулжээ.
Дуганыг дахин сэргэснээр зах хязгаар нутгийн ард иргэд уламжлалт шашнаа эрхэмлэн шүтэх, хурал номын үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, мөн дэг жаяг, зан үйлийнхээ залгамж чанарыг хадгалахад үнэтэй хувь нэмрийг оруулна гэж үзжээ.