Нисэхийн хурдны замыг Эмээлтийн замтай холбоно

55-810x500

Нисэхийн хурдны замаас Эмээлтийн замтай холбогдох 16 км авто замыг барих талаар НЗДТГ-аас мэдээллээ. Нийслэлээс Яармаг, Сонсголон орчмын авто замын ачаалал цаашлаад Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд шинэ төлөвлөлтүүдийг хийж буй.

Үүний нэг нь Яармагийн замаас Богд уулын араар яваад Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам юм.

Энэ замыг цааш Эмээлтийн авто замтай холбох бөгөөд 16 км урттай дөрвөн эгнээ тус авто замыг ирэх онд багтаан ашиглалтад оруулах юм байна.

About Author