Аймаг, нийслэлийн нутаг дамнан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчилжээ

цагдаа

Аймаг нийслэлийн нутаг дамнан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчиллаа хэмээн ЦЕГ-аас мэдээллээ. 

БГД-ийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эмнэлгээс энэ сарын 10-ны өдөр нөүтбүүк алдсан гэх,  мөн энэ сарын 11-ний өдөр БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн биеийн тамирын заалнаас “Эйч Би” брэндийн зөөврийн компъютер хулгайд алдагдсан гэх гомдлууд цагдаагийн байгууллагад иржээ. Түүнчлэн,

  • Дорнод аймгаас эд зүйл хулгайд алдагдсан гэх гомдол энэ сарын 17-ны өдөр,
  • Дархан-Уул аймгийн эмнэлгээс хэтэвч болон бугуйн цаг алдагдсан гэх дуудлага 9 дүгээр сарын 18-ны өдөр, 
  • Дархан-Уул аймгийн нэр бүхий эмнэлгээс “Самсунг 52”, “Самсунг 62” загварын гар утаснуудыг хулгайд алдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Тус хэргүүдийг үйлдсэн иргэн Г-г Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс баривчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй аж.

Эх сурвалж: ЦЕГ

About Author