2023 оны эхний дөрвөн сард ХДХВ/ДОХ-ын 10 тохиолдол бүртгэгджээ

0

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдлын эхний дөрвөн сарын статистик мэдээллийг өнөөдөр танилцууллаа. 

Халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний дөрвөн сард 12.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 94.8 хувиар буурчээ. Үүнд Коронавируст халдварын тоо өнгөрсөн оны эхний дөрвөн сард 238,906 байсан бол одоогоор 1,275 өвчлөл болж буурсан байна. 

Харин ХДХВ/ДОХ-ын 10 өвчлөл бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс зургаан өвчлөлөөр нэмэгдсэн байна. Мөн салхин цэцэг 4,414, гар хөл амны өвчин 1,279, тэмбүү 1,439 өвчлөл бүртгэгдсэнээр өмнөх оны мөн үеэс тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна. 

Энэ оны эхний дөрвөн сард 22 мянган хүүхэд төрж өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар өссөн байна. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард 5,592 хүүхэд төржээ. 

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого энэ оны эхний дөрвөн сард 508.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 128.8 (33.9%) тэрбум төгрөгөөр өсөж, харин зарлага 533.0 тэрбум төгрөг болж, 161.0 (22.5%)  тэрбум төгрөгөөр буурсан байна. Өнгөрсөн оны эхний дөрвөн сарын байдлаар тус сангийн зардал 714 тэрбум төгрөг байв. 

Мөн эрүүл мэндийн даатгалд даатгуулагчид энэ оны дөрвөн сард 3.3 сая болж, өмнөх оны мөн үеэс 50.1 (1.5%) мянгаар өсжээ. Тодруулбал, ажил олгогч, даатгуулагч хариуцан төлсөн иргэн 852,494, өөрөө хариуцан төлсөн 169,783 иргэн, улсын төсвөөс хариуцсан 2,325,010 иргэн даатгуулагч байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *