Оюутолгойн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулна
Эх сурвалж:Zuv.mn
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал мэдээлэл хийж, Хянан шалгах түр хорооны ажлын явцын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “МАН-ын бүлгийн хурлаар Оюутолгойн асуудлыг авч хэлэлцлээ. “Онтрэ”-гийн лицензит талбайд төрийн хувь эзэмшлийг тогтоох, Рио Тинтотой байгуулсан зээлийн хэлэлцээрт өөрчлөлт оруулж, хүүг бууруулах гэсэн хоёр асуудлаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн. Олон гишүүн маш ноцтой асуудлуудыг хөндөж байна. Яагаад 16 жилийн дотор Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2.3 тэрбум ам.долларын зкээлийг тэглэснээс өөр шийдвэр гарахгүй явж ирсэн юм бэ гэдэг асуудлыг хөндсөн.
Хариуцсан сайд нар нь байгаагүй учраас ирэх долоо хоногийн даваа гарагт сайд нарыг нь байлцуулж байгаад дахиж ярихаар боллоо. Хянан шалгах түр хороо бол долоо хоног бүр хуралдах хуваарь гаргасан, энэ ёсоороо хуралдаад явна.
ХШТХ XI сарын сүүл, XII сарын эхээр Оюутолгойн асуудлаар сонгол зохион байгуулж, зээлийн хүү бууруулах асуудал дээр эс үйлдэхүй гаргасан сайд нарыг ил болгоно. Баялгийн эзэн болсон 3.5 сая монголчууд 16 жил ямар, ямар эс үйлдэхүй явсан юм бэ гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлана.
Цаашид ингэж явж болохгүй. Яагаад УИХ, Засгийн газрын тогтоол гарчихаад байхад эс үйлдэхүй гардаг юм бэ. “Эрдэнэс Монгол” компанийн захирал С.Наранцогт 2018 онд зээлийн хүү бууруулах ажлын хэсгийг ахалж байсан, үр дүн гаргаагүй. Ц.Туваан сайдын захирамж гарчихаад байхад яагаад юу ч хийхгүй байна вэ.
Ийм байдлыг хүлээн зөвшөөрч болохгүй. Тиймээс “Онтрэ”-тэй Монгол Улсбн Засгийн газар гурав дахь том /Эхнийх нь Оюутолгой, удаах нь “Арева”/ Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах, Оюутолгойн зээлийн гэрээг өөрчилж хүү бууруулах асуудлаар хэлэлцээр хийх хугацааг тогтоож УИХ-д оруулж ирэх улс төрийн шийдвэрийг гаргах ёстой.
Бас нэг асуудал нь “Оюутолгой” төсөлтэй холбоотой баримтууд нууцад байдаг. 20,000 хуудас баримт нэгбүрчлэн “нууц” гэсэн дардастай байна. Яагаад баялгийн эзэн болсон монголчуудаас баялгийн тухай мэдээллийг нь нууж байгаа юм бэ. Энэ баримтуудыг нууцаас гаргахгүй бол “Хяналтын сонсгол”-ын үеэр ашиглах боломжгүй болох нөхцөл байдал үүсээд байна…
“Онтрэ” дээр Монгол Улсын Засгийн газар нэг ч хувь эзэмшдэггүй. Энэ компани лицензит талбайгаасаа олборлосон баялгийг “Рио Тинто”-той 20:80 харьцаагаар хуваахаар болсон. Төр энэ лицензүүд дээр тусад нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ёстой.
Оюутолгойн гэрээг Монгол Улс, монголчуудын эрх ашгийг хангахын төлөө эцсээ хүртэл явна” гэж ярилаа.