“Смарт кар” төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна
Нийслэлийн өмчит Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-иас “Смарт кар” төслийн сонгон шалгаруулалтад төслийг хуулийн этгээд, түншлэлийг оролцохыг урьж байна. Тус төслийг хэрэгжүүлэх эрх авсан хуулийн этгээд, түншлэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр төслийг санхүүжүүлж, гэрээний хугацаанд тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний “#SMARTCAR” нэгдсэн систем, аппликейшн хөгжүүлэлт, менежментийг хийж гүйцэтгэнэ.
Төсөл хэрэгжүүлэгчийг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолоор баталсан Концесс олгох уралдаант шалгаруулалтын журам, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар тогтоолоор баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам, 2021 оны 209 дүгээр тогтоолоор баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журмын нэмэлт, өөрчлөлтийн дагуу сонгон шалгаруулна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд, түншлэл нь сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан техникийн болон санхүүгийн чадвартай байх шаардлагатай.
Сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнэ болон бусад мэдээлэл:
Сонгон шалгаруулалтын дугаар: УБХК2023/05-02
Хүлээн авагч: Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК
Банк: Худалдаа хөгжлийн банк
Дансны дугаар: 470013601
Үнийн дүн: 1,000,000 /нэг сая/ төгрөг
Гүйлгээний утга: Төслийн дугаар /УБХК2023/05-02/, хуулийн этгээдийн нэрийг бичнэ.
Хаяг: Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК – 905 тоот, 9 давхар, Хангарди ордон, Нийслэлийн засаг захиргааны II байр, Жигжиджавын гудамж, Бага тойруу – 15160, 1 дүгээр хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.
Утас: 77770002, 95659448 /ажлын цагаар/
УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ ХК