ЭХЭМҮТ-ИЙН МЭС ЗАСЛЫН ТАСГУУД, ХАГАЛГААНЫ ДАРААХ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХ ТАСАГТ ИХ ЗАСВАР ШИНЭЧЛЭЛТИЙН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА

0

Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор мэс заслын тасгууд болон, мэс заслын дараах тасгуудад иж бүрэн их засвар шинэчлэлтийн ажлууд хийгдэж дууслаа.

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн барилгын их засвар шинэчлэлтийн 2-р ээлжийн их засвар буюу Хүүхдийн эмнэлгийн зоорьтой 4 давхар “6-4” блок барилгын хуучирч муудсан хэсгийг буулгаж цэвэрлэн шал, хана, тааз шинэчлэх, цонх хаалгануудыг шинээр суулгах, шилэн хаалт хийх мөн агааржуулалтын систем, дотор халаалт, цэвэр бохир усны шугам сүлжээ, дотор холбоо, цахилгаан, гэрэлтүүлгийн иж бүрэн шинэчлэлт хийж тасгуудын өрөөнд хүчил төрөгчийн шугам угсралт, эмч, сувилагч дуудлагын систем суурилуулах, дотор заслын ажил бүрэн хийгдэж олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэн тохижууллаа.

Тодруулбал:

  • Зоорийн давхарт инженерийн шугам сүлжээ, агааржуулалтын систем, дотор иж бүрэн засал
  • 1-р давхарт Ерөнхий мэс заслын тасаг, Цээжний мэс заслын тасаг нийт 54 ортой 49 хэвтэн эмчлүүлэх өрөө, 2-боолтын өрөө, эмч, сувилагч нарын өрөө
  • 2-р давхарт Чих, хамар, хоолойн мэс заслын тасаг, Нүдний мэс заслын тасаг, Бөөрний мэс заслын тасаг нийт 74 ортой 59 хэвтэн эмчлүүлэх өрөө, 2-боолтын өрөө, эмч, сувилагч нарын өрөө
  • 3-р давхарт техникийн өрөөнүүд, асран хамгаалагч нарын хүлээлгийн 2 өрөө тус бүр иж бүрэн шинэчлэн засварлалаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар инженерийн шугам сүлжээний ажлыг “Алтайн бумбат өргөө” ХХК, барилгын их засварыг “Скудотаур” ХХК тус тус хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *