Г.Лувсанжамц​: Дурандаа сайд хийж байгаа шүү. Одоо ажлаа хиймээр байна

Untitled-1-8-580x365

Эх сурвалж:Zuv.mn

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, “Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр суугаагүй хүмүүсийг дурдах ёстой. Энэ хүмүүс бол сайд нар. Байр сууриа ойлгоорой. Дурандаа сайд хийж байгаа шүү. Одоо ажлаа хиймээр байна. 

Улс төрд үүсээд байгаа асуудлаар маш олон хардлага сэрдлэг явж байна. Гэтэл шүүх засаглал юу хийгээд байгаа юм бэ. Хэзээ гарч ирж ярих юм. Хэн нь ялахыг хүлээгээд суугаад байгаа юм уу. Би үүнийг гайхаж байна. 

Ах нар эмо байна л даа. Хоорондоо уулзахгүй. Бүгдийг нь бүлтэлзүүлээд байна. Хэзээ эморч дуусах юм. Үүний дараа нь ажил жигдрэх гээд байна” гэлээ.

About Author