Ж.Золжаргал: Хятад Улсын татвар, хятад компанийн олсон ашгийн дүнд Монголын уурхай нэмэлт татвар төлж ирсэн гэдгээрээ логик зөрчилтэй, шударга бус байсан

zolzargal

Эх сурвалж:24tsag.mn

Өнөөдөр улс төрийн орчинд маргаан дэгдээгээд байгаа Засгийн газрын 55 дугаар тогтоолын талаар
УИХ-ын эдийн засагч гишүүдийн нэг Ж.Золжаргал ийм тайлбар хийжээ.

Тэрбээр АМНАТ-ын асуудалд: 1) Оффтэйк ба бусад том гэрээгээр ЭТТ нүүрсээ ам нөхцлөөр 100НЭГЖ-р зарсан гэе. Үүн дээр тээвэр, хил, гааль, Хятад талын агуулах савны түрээс, импортын татвар, хятадын нөат, худалдааны ашиг нэмэгдээд БНХАУ дахь үнэ 200НЭГЖ болсон гэе. Уг нь борлуулалтын орлогын 5% буюу 100-с тооцвол 5НЭГЖ-ийн АМНАТ төлөх ёстой. Гэвч Сангийн яам Хятад дахь үнэ 200-с бодох жишиг тогтоож 10НЭГЖ АМНАТ хүчээр авч ирсэн жишээтэй. Энэ нь Хятад улсын татвар, хятад компанийн олсон ашгийн дүнд Монголын уурхай нэмэлт татвар төлж ирсэн гэдгээрээ логик зөрчилтэй, шударга бус.

УЛМААР, Хятадад нүүрсний үнэ өсөхөөр тээврийн хөлс нь дагаж өсөөд уурхайн амны үнэ өсч өгдөггүй, эсвэл хоцорч байж багахан өсдөг. Бүр ихэнх тээвэр нь том гэрээт худалдан авагчийн өөрийнх нь оролцоотой байвал яах уу. Эндээс үнэ өсөхөд ЭТТ уурхайд алдагдалтай болж, харин том худалдан авагч улам их ашигтай бөгөөд тэд АМНАТ угаасаа төлөхгүй, ачааллыг дотоодын уурхай үүрч ирсэн гэсэн үг.

ТОВЧХОНДОО, үнэ өсөхөд Монголын борлуулалтын нийт орлого нэмэгдэхгүй ч татвар хураамж нь нэмэгддэг хачирхалтай тогтолцоотой явж ирсэн.

Иймд, нэгд нүүрсээ биржээр заръя, хоёрт тээврийг өөрсдөө хянана гэж Монгол Улс УУББиржийн тухай хууль гаргасан. Тээр жил.

2) ОДОО Биржийн үнээр АМНАТ тооцно гэвэл жишээ нь ЭТТ нүүрсээ 150НЭГЖ-р Ганцмод хүргэх нөхцлөөр биржээр зарсан гэе. АМНАТ 5%-р тооцвол 7.5НЭГЖ төлөх нь.

3) ЭНДЭЭС, 10-7.5=2.5НЭГЖ зөрөө гарвал улс алдагдалд орох уу? Эсвэл Монголын борлуулалтын орлого өсөж улс нийтдээ хожих уу? Үүний хариултыг л бодож дэнсэлнэ гэсэн үг.

About Author