Ч.Маралмаад оноосон ялыг хэвээр үлдээжээ

0

Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болов. Шүүх хурлаар түүнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

2023 оны гуравдугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ч.Маралмаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдуулсан юм. Харин уг шийдвэрийг Ч.Маралмаа болон түүний өмгөөлөгч нар эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Харин түүний гомдлыг шүүх хэлэлцээд, анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *