Ц.Мөнхтуяа: Гуйлгачин болгодог гурван талт хэлэлцээрийн лайг ард түмэн үүрч байна. Хэдэн хувиар цалин нэмээд үр дүн гарахгүй

461744294_2613899045484525_8607917035898885955_n

Өнөөдөр Засгийн газар ажил хаялт зарлаад байгаа Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзах үеэр Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөллийг гурван талт хэлэлцээрт оролцуулсангүй хэмээн УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “Манай холбоог шинэ 8 жил болж байгаа, салбарын хэлэлцээрт ордоггүй гээд оруулсангүй. Гурван талт хэлэлцээр гэж гуйлгачин болгодог хэлэлцээрийн лайг Монголын ард түмэн үүрээд явж байгаа. Үйлдвэрчний эвлэл л Засгийн газартай хэлэлцээрт ордог. Ямар юмаа нуугаад хөдөлмөрчдийн эрх ашгийг зөрчөөд байгаа юм бэ? 5-6 хувиар нэмээд үр дүн гарахгүй. Хуулиараа хоёулаа эрх тэгш статустай үйлдвэрчний эвлэлийн байгууллага. Монголын үйлдвэрчний эвлэл бол 100 жилийн түүхтэй МАН-тай нэг хөнжилд орчихсон, тэднээс санхүүждэг байгууллага. Эд нар гэрээнд гарын үсэг зураад 5-6 хувь л нэмүүлдэг. Тэгээд яах юм амьдрал сайжрахгүй. Ямар ч шийдэлд хүрэхгүй.” гэлээ. 

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2017 онд байгуулагдсан ТББ юм. Нийт 15 мянган гишүүнтэй тус байгууллага бөгөөд тус байгууллагын тэргүүнээр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа ажиллаж байсан нэгэн юм.

About Author