З.Цогтгэрэл: Ажил хаялт маргаашнаас болдгоороо болно
Боловсролын салбарын ажил хаялттай холбоотой асуудлаар МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл мэдээлэл өгчээ.
Тэрбээр “Ажил хаялт МБШУҮЭХ Засгийн газартай 2024-2026 онд хийх хэлэлцээрийнхээ хүрээнд энэ ажил хаялтыг зохион байгуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газраас дуудсан болохоор ирсэн. П.Наранбаяр сайд ч байсан. Асуудлыг шийдэх, гарц гаргалгаа ярих юм болов уу гэсэн чинь дайрч давшилж байна. “Чи улс төржиж байгаа шүү”, “Буруу зүйлд уриалж байгаа шүү” гэж загнаж байна. Манай холбоо улс төржөөгүй. Энэ оны нэгдүгээр сарын 1-нд бичгээ өгөөд, дөрөвдүгээр сарын 1-нд дахиж хүргүүлээд, долдугаар сарын 9-нд шаардлагаа өгөөд яг хууль ёсны дагуу явж байгаа байгууллагыг хууль бус хүмүүстэй холбож, нийгэмд буруу зөрүүл ойлгуулахыг хичээсэн учраас бид эндээс ямар ч үр дүнд хүрэхгүй юм байна гэж үзлээ. Тиймээс ажил хаялт маргааш болдгоороо болно” гэлээ.