П.Сайнзориг: Энэ жүжиг хэмжээнээсээ хэтэрлээ

sainzorig-580x365

Өчигдөр хуралдсан МАН-ын бүлгийн хурлын асуудал багагүй шүүмжлэл дагуулаад байна. Энэ асуудлаар бид УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос тодрууллаа. 

Тэрбээр, “Өнөөдөр албан ёсоор бүлэг хуралдана гэсэн. Ингэж хүч түрж, дарангуйлж, хуйвалдаж, цаге үеийн нөхцөл байдлыг аргалах гэж дүр эсгэж жүжиг тоглохоо болих хэрэгтэй. Ямар ичдэггүй юм бэ гэж хэлмээр байгаа юм. Энэ жүжиг хэмжээнээсээ хэтэрч байна. 

Өнөөдөр яах вэ багш эмч нарын жагсаалаас өмнө улс төр хийж уур амьсгалыг өөр тийшээ эргүүлэх гэж байгаа юм шиг байна. 

Бүлгийн дарга л бүлгийн хурлыг товлож бэлтгэл ажлыг хангуулж хуралдуулна. Бидэнд өчигдөр маргааш 12 цагт бүлгийг хурал болно гэдэг зар ирсэн. Харин өчигдрийн хуралдаад байгаа хүмүүс тийм зар явуулаагүй. Бүлгийн дарга өнөөдөр хуралдуулна гээд зар тавчихсан байхад зориуд бүлгийг хуваах оролдлогыг хийж байна. 

Өчигдөр МАН-ын бүлэг хуралдаагүй. Гаргасан шийвэр нь хууль бус” гэлээ.

About Author